“Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 онд Унгар улсад тоглоно
УДЭТ-ын хамт олон Унгар улсад жил бүр зохион байгуулагддаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцох, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох асуудлаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар болон бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Ирэх онд Монгол-Унгар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-аас 2025 оны 4-р сард Унгар улсад Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцох асуудлыг дэмжих, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт” нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог төдийгүй, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.