Энэтхэг халдварын хувилбар буюу Индиан Вариантын талаар

Энэтхэг улсын халдварын тоон бүртгэл хэрээс хэтэрч, томоохон хотууд болох Нью-Дели, Мумбай-д эмнэлэгийн ор, эм тарианы хомсдол үүсээд буй. Үүний гол шалтгаан бол халдварын Энэтхэг Хувилбар буюу Индиан Вариант гэх шинэ мутацид орсон вирусын хэлбэр ард иргэдийн дунд хурдацтай тархаж байгаа явдал юм. 

Халдварын эрдэмтэд В.1.617 хэмээн нэрлээд байгаа бөгөөд уг мутацид орсон шинэ хувилбар нь дэлхийн 17 орнуудад тархаад байгаа нь хүн төрөлхтнийг айдасд автуулаад байна. 

Уг шинэ тохиолдол нь өнгөрөгч оны 12 дугаар сард анх Энэтхэгт илэрсэн бөгөөд илрэхээсээ өмнө буюу 10 дугаар сард үүсэж, тархсан байж болзошгүй гэж эрдэмтэд үзээд байна.

Одоогоор тухайн хувилбар хамгийн их илрээд байгаа орнуудыг Англи, Бразил, Өмнөд Африк улсууд тэргүүлээд байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс эдгээр орнуудыг түгшүүрийн зэрэглэлд шилжүүлжээ. Энэ нь тухайн улсын аюул, эрсдлийн түвшин дээд цэгтээ тулсныг илэрхийлж байгаа юм.

Мөн энэ хувилбар нь эдгэрэхдээ удаан, дархлаажуулалт сул хүлээж авдгаас гадна, тархац нь хурдан, өвчний хүндрэл илүү байх магадлалтай гэнэ.

Эх Сурвалж: www.reuters.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *