Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр. Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.
Анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.
Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.