Янжуураас 31 дахин бага онцгой албан татвар цахилгаан тамхинд ногдуулахаар болжээ
Их Британийн засгийн газар 2024 онд Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, донтуулах бүтээгдэхүүний хэрэглээтэй тэмцэх зорилгоор цахилгаан тамхинд татвар ногдуулахаа зарласан. Энэхүү шинэ татварын бодлого нь 2026 оны аравдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд вэйпийн бүтээгдэхүүнд 1 мл тутамд 0,22 фунт стерлингийн татвар ногдуулахаар болсон байна.
Тус улс 1мл цахилгаан тамхины шингэнийг 1 хайрцаг янжууртай дүйцүүлж үздэг ба татварын шинэ бодлого хэрэгжүүлсэн ч цахилгаан тамхинд ногдуулах татварыг 31 дахин бага хэвээр үлдээнэ гэж эрх баригчид амлаж байна.
Нэг хайрцаг янжуур тамхинд Их Британи улс 6,69 фунт стерлингийн онцгой татвар ногдуулаг ба бусад татвар нэмсэн дүнгээр хамгийн үнэтэй тамхи хэрэглэгч орнуудын нэг болгодог юм.
Европийн зарим орнууд цахилгаан тамхинд татвар ногдуулах арга хэмжээ авдаг ч гэсэн янжуур тамхинаас 4-5 дахин бага татвар ногдуулах бодлого баримтдалдаг зарчмыг алдагдуулж болохгүй гэж үздэг байна.
Энэ арга хэмжээ нь цахилгаан тамхийг хүүхэд, залуусын дунд нэмэгдэж буй хэрэглээнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэмээж байгаа ч зарим талаар шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал эрүүл мэндийн зарим шинжээчид цахилгаан тамхины хэрэглээ үнэтэй болсноор хэрэглэгчид уламжлалт утаат янжуур тамхинд буцаж шилжих эрсдэлтэй мөн үүнийг дагасан хар зах зээл нэмэгдэх аюултай гэж эдийн засагчид анхааруулан санаа зовниж байгаа аж. Цахилгаан тамхины үйлдвэрлэлийн төлөөлөл Жон Данн, уг арга хэмжээ нь насанд хүрэгчидын тамхинаас гарах илүү аюул багатай хувилбарыг хохироох эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Их Британий Консерватив намын зүгээс татвар нэмэгдүүлэхийг эрс буруушааж иргэдийн халааснаас төсвийн алдагдлыг нөхөхийн эсрэг байр суурьтай байна гэсэн юм.
Нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх, залуусын дунд түгээмэл болж буй цахилгаан тамхины хэрэглээг бууруулахыг зорьж байгаа эдгээр шинэчлэл нь бодит үр дүн нь хэрхэн гарах талаар маргаантай сэдэв хэвээр байсаар байна.