ҮЙЛ ЯВДАЛ: “Хими-2024″ үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал болно

Арваннэгдүгээр сарын 7-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд “Хүүхэд хамгааллын компакт түншлэл”-ийн 4 дэх удаагийн хоёр талт хэлэлцээ болно.

09:00 цагт: “Хими-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг “Holiday Inn” зочид буудал зохион байгуулна.

09:00-14:00 цагт: Боловсрол: “Чанар, Санхүүжилт, Хариуцлага” иргэний нийгмийн үндэсний 14 дэх чуулганы хоёр дахь өдрийн хурал Үндэсний номын санд /Шинэ номын сан/ болно.

10:00 цагт: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно.

10:30-14:00 цагт: “Вакцин” клуб “Монос фарм” ХХК-тай хамтран “Эм хэрхэн бүтдэг вэ” танилцах ТУР-ыг зохион байгуулна. 25 дугаар эмийн сангийн замын хойдох “Монос” эмийн сангаас хөдөлнө. Утас: 99106580, 88023206

11.00 цагт: Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж ҮХЦ-д гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар “Монгол ньюс” танхимд мэдээлэл хийнэ.

14:30 цагт: ХЗДХЯ-ны 201 тоотод Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн 50 гаруй сэтгүүлчийн дунд зохион байгуулна. Утас: 88101990

15:00 цагт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны 3 төрөлт спортын тэмцээний техникийн зөвлөгөөний хурал Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд болно.

 Соёлын бүтээлч сар орон даяар сарын турш үргэлжилж байна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд үргэлжилж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *