Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Дорноговь аймгийн Сайншанд суманд том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр 17:42 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, ачааны автомашины хөдөлгүүрийн хэсэгт, иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн талын хөл дарагдсан байжээ. Алба хаагчид тус иргэнийг гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.