ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна

Арваннэгдүгээр сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: “Пума”зочид буудалд: “Иргэний хууль тогтоомж: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэгтэй.

 09:00-12:00 цагт: “Улаанбаатар галлерей”-д: Монгол Улсад эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх үндэсний воркшоп болно. Үйл ажиллагаанд “Эко тэмдгийн олон улсын сүлжээ”-ний рөнхий нарийн бичгийн дарга Гарет Жонсон оролцоно. Утас: 9499-8693, 9929-9869.

14:00 цагт: Төрийн ордонд: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно.

11:30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” ТББ-аас мэдээлнэ. Утас:9168-0110.

11.00 цагт: СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг нь цуцалснаар тус газарт төсөл хэрэгжүүлж байсан “Харү констракшн” ХХК-д орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэд хохирсон талаараа хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт: ЭМЯ, НЭМҮТ, “Эерэг ирээдүй өнөөдөр” ТББ-ууд хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аян болон Монгол Улс дахь тамхины хэрэглээний талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн танхимд болно.

Соёл урлаг:

-Богд хааны музейд: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *