Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
Арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж, байгаа хэдий ч 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа.