Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа

Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС), Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран жил бүр ТоС-ийн хэрэгжилтээр манлайлан ажиллаж буй байгууллагуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ оны тогтвортой санхүүжилтийн “Онцлох ТоС Банк”-аар Голомт банк шалгарлаа.

Голомт банк банкны нийт ажилтан болон харилцагч нарынхаа тогтвортой хөгжил, БОНЗ-ын мэдлэгийг нэмэгдүүлэх, ногоон шилжилтэд хамтдаа шилжихээр сургалт, арга хэмжээ, хөтөлбөрүүдийг идэвхтэй зохион байгуулж байна. Мөн өөрийн үйл ажиллагаа, оффис, салбарыг ногооруулах, банкны ажилтнууддаа ногоон амьдралын хэв маягийг уриалдаг. Тодруулбал, банк дотроо “Ногоон Элч”, “Ногоон Элч-Сургагч багш” хөтөлбөрийг санаачлан нийт 50 ногоон элчээр дамжуулж, оффис, салбар, нэгждээ тогтвортой хөгжил, байгальдаа ээлтэй амьдрах санаачилгыг уриалан эерэг нөлөөллийг бий болгож байна. “Ногоон элч-Сургагч багш”-аар дамжуулан нийт 79 салбар, тооцооны төвд ногоон, тогтвортой зээл санхүүжилтийн сургалтыг зохион байгуулсан.

Түүнчлэн харилцагч нартайгаа хамтран хэрхэн тогтвортой хөгжлийн зорилгууд болон байгаль орчин, нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буйг багтаасан “Тогтвортой ногоон санхүүжилтийн сайн туршлага” цахим товхимлыг бэлтгэн ил тод байршууллаа.

Цаашид бид уур амьсгалын өөрчлөлт болон усны нөөцөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах дунд болон урт хугацааны зорилтууддаа хүрэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхээр ногоон зээл санхүүжилтийг нэмэгдүүлэн харилцагчидтайгаа хамтран тогтвортой, урт хугацааны эдийн засгийн өсөлтийг бий болгохоор үргэлжлүүлэн ажиллах болно.

Амжилт бүрд хамт байдаг эрхэм харилцагч, хамтрагч түншүүд, ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *