Үндэсний Статистикийн Хороо, Австралийн Статистикийн Товчоотой хоёр талт уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын төрийн нэгдсэн өгөгдөл, мэдээллийн санг боловсронгуй болгох, өгөгдлийн мэдээллийн санг холбох, уялдуулах чиглэлээр Австралийн Статистикийн Товчооноос туршлага судлах уулзалт энэ сарын 2-4-нд Австралийн Канберра хотод үргэлжилж байна.
Энэхүү уулзалтад Үндэсний Статистикийн Хороо, ЦХИХХЯ,УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-ын холбогдох төлөөлөл оролцож хууль эрх зүйн орчин, хамтын ажиллагаа, өгөгдлийн эх үүсвэрүүд, мэдээллийн технологийн бүтэц, өгөгдөл хадгалах, тусгаарлах зарчмуудын талаар онцлон хэлэлцэж байна.
Мөн энэ үеэр Үндэсний Статистикийн Хороо, Австралийн Статистикийн Товчоотой хоёр талт уулзалт зохион байгуулсан бөгөөд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцсон юм. Энэ хүрээнд үндэсний тооцоо, аж үйлдвэр, үйлдвэрлэгчийн үнийн албан ёсны статистикийн мэдээллийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг эрэлхийлэх талаар тохиролцлоо.