Д.Сумъяабазар: Хотынхоо хөгжлийг харахаар заримдаа АРАЙ Ч ДЭЭ гэж боддог

Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр /2021.04.30/ зам засварын ажилтай танилцсан. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Д.Сумъяабазар  “Энхтайваны гүүрийг одоо байгаа нөхцөлд л улам сайжруулах, засах ажлыг хийж байна. Хөл хорионы цаг хугацааг ашиглаж, замын хөдөлгөөн чөлөөтэй байгаа дээр гүүрэн байгууламж, зам засах ажлуудыгөөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж хийж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод залуус чалаат цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж хэрэгтэй байна. Мөн мянган автобус оруулж ирж, орчин үеийн шаардлагад нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байна. Манай улс шиг 2009 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй нийтийн тээртэй хот бараг дэлхийд байхгүй. Энэ бүрийн цаана дандаа санхүү, мөнгөний асуудал яригдаж байна. Хөрөнгө мөнгө, санхүүгээ шийдье гэхээр эрх зүйтэй холбоотой асуудал тулгардаг. Тиймээс эдгээр асуудлыг засахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Хотын хөгжил бол улсын хөгжлийн нүүр царай. Хотынхоо хөгжлийг харахаар заримдаа арай ч дээ гэж боддог. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ. Дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлага хаашаа явж байгаа билээ. Бусад дэлхийн томоохон хотуудад очиход яаж хүлээж авдаг билээ. Тиймээс хотынхоо хөгжлийн төлөө дээр дурдсан гурван ажлыг хийхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэв.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
МАЙ НЭГЭН
МАЙ НЭГЭН
3 years ago

ТЭНЭГ БӨХӨӨ ХУДЛАА ТЭНЭГТЭЖ ПОПОРХОО БОЛЧИХООЧ ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА ГАНЦ ЧАМД ТЭГЖ ХАРАГДААД БАЙНА УУ? ЧИ ХЭЗЭЭ Ч ЭНЭ ХОТЫГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЧАМД ТИЙМ УХААН БУРХАНААС ЗАЯАГААГҮЙ ЧИ АВРАГА СУЯЬЯАБАЗАР БАЙСАН БОЛ ХОТЫН ДАРГА БОЛСОНООР ТЭНЭГ СУМТБАЗАР БОЛСОН ШҮҮ ДЭ ДУУРСАГДАХ АЛДАРАА ЧИ ӨӨРӨӨ ШУНАЛААСАА БОЛЖ ШОРООНД БУЛСАН ХҮН. ЭНЭ ХОТЫГ ХУУЧИН НИЙГМИЙН ҮЛДЭГДЭЛҮҮД ХЭЭЛЬ ХАХУУЛЬДАА ХАХАЖ ҮХЭЖ БАЙГАА ЗАМЫН ЦАГДААГААС САЛАГЧИХ УХААН БАЙХГҮЙ БАЙГАА ЧИНЬ Л ЧАМАЙГ ЯМАР ТЭНЭГ АМЬТАН ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ ХУДЛАА ПОПОРЧ БУВТАНАЖ ҮХЭЭНЦ ЦАРАЙЛЖ ЯВААГ ЧИНЬ ТЭНГЭР ХАРЖ БАЙНА