ҮЙЛ ЯВДАЛ: “Ноолуурын салбарын тарифт цалингийн хамтын хэлэлцээр” байгуулж батлах ёслол болно

Арванхоёрдугаар сарын 6-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00-17:00 цагт: “Блью Скай”-д: Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын \ ажилтнуудын “Уурхай дахь хүн” зөвлөгөөн болно. Утас: 9916-8019, 9800-7766.

 09:00 цагт: АШУҮИС-д: Эрт илрүүлгийн үзлэг оношилгоонд хамрагдсан хүн амын их өгөгдлийн талаар эрдэмтэн, судлаачдын багийн хийсэн мэдээлэл боловсруулалт, дүн шинжилгээний талаар мэдээлнэ. Утас: 8911-9482,.

10:00-13:00 цагт: УИХ-ын ажлын хэсэг болон чуулганы нэгдсэн хуралдаан тус тус болно.

12:00 цагт: Казахстан Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд: Казахстан, Монголын харилцаа, хамтын ажиллагаа, 2024 онд хэрэгжүүлсэн өндөр, дээд түвшний айлчлал, үр дүн, хэрэгжилт талаах хэвлэлийн бага хуралд урьж байна. Утас: 9915-1453. (бүртгэнэ).

14:00 цагт: “Хүний эрх ба төсөв, тэгш байдал” сэдвээр “Монгол Эмнести интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, хуульч Р.Очирбалтай хийх цахим ярилцлага болно. Утас: 9908-5578.

15:30-17:00 цагт: “Мишээл Экспо” дахь “Поларис зочид буудалд. “Ноолуурын салбарын тарифт цалингийн хамтын хэлэлцээр” байгуулж батлах ёслол болно. Утас: 9963-1868.

Спорт:

-Кураш бөхийн ДАШТ Улаанбаатар хотноо болж байна.

-Боксын “Эрдэнэт Кап” тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *