Өвлийн ЭШ болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл эхэллээ
2024 оны өвлийн элсэлтийн шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл энэ сарын 10-наас буюу өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл ирэх сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдахыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.
Энэ удаагийн шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан шалгалтад орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой аж.
Сануулахад, Боловсролын үнэлгээний төв хоёр жилийн өмнөөс элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа, монгол хэл бичгиaн шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулдаг болсон. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулснаар шалгуулагчид дүн оноогоо ахиулах, өмнө нь хамрагдаж чадаагүй сурагчдад боломж олгох юм.