Солонгосын жүжигчдийн оролцсон “Монгол руу хийсэн жигшмээр хогийн аялал” нэвтрүүлгийг энэ сарын 15-нд бүрэн эхээр нь цацна

БНСУ-ын алдарт жүжигчдийн Монголоор аялсан тэмдэглэлийг үзүүлэх “Дэлхийг цэвэрлэдэг эрчүүд” нэвтрүүлгийн трейлер уржигдар /2024.10.08/ цацагдлаа. MBC телевизийн бүтээл болох уг нэвтрүүлгийг “Монгол руу хийсэн жигшмээр хогийн аялал” нэртэйгээр энэ сарын 15-нд бүрэн эхээр нь цацах аж.

Нэвтрүүлэгт Монголын үзэсгэлэнт байгалийг үзүүлэхээс гадна хогийн цэг, бохир жорлон, ширгэсэн гол мөрөнд хурсан хог зэргийг мөн харуулдаг байна. Тодруулбал, тэдний анхны очсон газар нь уул шиг овоолсон хогийн цэг байсан бөгөөд асар их хаягдал нь гайхшруулжээ.

“Дэлхийг цэвэрлэдэг эрчүүд” нь ямар ч зорилгогүйгээр дэлхийн сайн, сайхны төлөө нэгддэг байна. Уг нэвтрүүлэгт “Хогийн авга” киноны жүжигчин Ким Сок Хун, “Дэлхийн цэвэр хүн” нэвтрүүлгийн  жүжигчин Квон Юл, “Second-hania” инээдмийн жүжигчин Лим Вүү Ил, “Алтан Макнае” киноны жүжигчин Шин Жэ Ха, “алсын мэргэжилтэн YouTuber” нар нэгдсэн юм.  Тэднээс жүжигчин Квон Юл, Шин Жэ Ха нар нь Монголд тухгүй, онцгүй байсан мөн хоолноос нь болж гэдэс хямарсан талаар хэвлэлд ярьсан байдаг

Эх сурвалж:Isee.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *