“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Ч.Золбоо нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож ТОРГОХ ял оноолоо
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг болон түүний дүү Ч.Золбоо нар 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүн зодож гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан билээ.
Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож торгуулийн ял оноолоо.
Тодруулбал, Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон бол Ч.Золбоод 4 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.