Өнөөдрийн Зурхай: 2021/11/02
Хонь
Магадгүй та өнөөдөр төлөвлөснөөс буцахад хүрнэ. Эрсдэлтэй алхам хийхэд тохиромжгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа зүрхэндээ илүү анхаарал тавиарай. Цусны даралтаа хяна бүү уурла. Гэнэтийн орлого орж ирнэ. Худалдан авсан зүйл тань удаан хэрэглэгдэнэ.
Үхэр
Цалин хангалттай, санхүүгийн байдал тогтвортой байна. Гэр бүлийнхээ эсвэл компанийнхаа санхүүгийн бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай. Төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засахад таатай. Яаралгүй тайван, хэт идэвх гаргалгүй ажилла.
Ихэр
Найз нөхөд, ойр дотныхонтойгоо уулзаж цагийг хөгжилтэй өнгөрөөхөд таатай сайхан өдөр. Хайртай хүмүүстэйгээ бүрэн ойлголцолд хүрнэ. Холын хамаатнуудаасаа бэлэг хүлээн авна. Нойргүйдэж, үе мөч өвдөх шинжтэй. Унтахын өмнө эрүүл агаарт алхаж байвал энэ бүхнээс сална.
Мэлхий
Энэ өдрийн маргаанаас болж гэр бүлээ аюулд учруулж болзошгүй. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар. Од эрхэс гэнэтийн хэт ачаалал, сэтгэл санааны тогтворгүй байдал, хоолны дуршил ихсэж, багасахыг сануулж байна.
Арслан
Хэрвээ та биеэ барьж, маргааныг ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Ойрд уулзаагүй найзууд уулзана. Хайр сэтгэлийн харилцаанд таагүй. Та гэр бүлдээ анхаарал тавих цаг иржээ. Тийм ч үнэтэй бус олон хэрэгтэй зүйлийг худалдан авах боломжтой.
Охин
Эрчүүд одоогийн байдлыг үндсээр нь өөрчлөх мэдээ авна. Улс төрчидтэй уулзахад тохиромжтой байна. Улс төрд дуртай хэн болгоны хүсэл энэ өдөр биелнэ. Оюун санаагаа хөгжүүлэх, эргэлзээгээ арилгах, өршөөн нигүүлсэх өдөр.
Жинлүүр
Төлөвлөсөн уулзалт, түншүүдтэйгээ холбогдох бичиг баримтын ажлыг хойшлуул. Биеийн хүчний ажил хийхээс зайлсхий. Бэртэж гэмтэх, архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Биеэ чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөн хий. Өнгөрсөн хугацаанд боловсруулсан санаагаа амьдралд нэвтрүүлэхэд нэн тохиромжтой.
Хилэнц
Хүн бүртэй ойлголцолд хүрнэ. Дотны хүмүүстэйгээ ойлголцож, харьцаагаа бэхжүүлэх цаг үе. Найзуудтайгаа уулзах цаг гарга. Олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз. Настай хүмүүстэй харьцахад таатай. Хайрттайгаа бүрэн ойлголцоно.
Нум
Олон төлөвлөгөө цэцэг мэт харагдавч хэтэрхий эрдвэл таагүй байдлыг авч ирнэ. Үдээс хойш, шинэ сонин танилтай болж энгийн харьцаанаасаа ажил хэргийн харьцаанд шилжинэ. Энэ өдөр ил галаас аль болох хол байгаарай. Өөрийн зарчмаа хамгаал.
Матар
Өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд, гадаад төрх бүх зүйлдээ анхаарал тавь. Хүнс хоолныхоо чанарыг анхаарч, орой үдэш хэт их идэх хэрэггүй. Архи болоод хийжүүлсэн ундааны хэрэгцээгээ багасга. Сул талуудаа олж харж түүнтэй ганцаараа тэмцэх чадваргүйгээ ойлгоно.
Хумх
Санхүүгийн хангамжийн асуудал дээр анхаарч ажилла. Санхүүгийн тайлангаа дахин дахин нягталж шалга. Цахим эрин үе ирсэнтэй холбоотой та ажил хэргийн ба хайр дурлалын хэлхээ холбоог утсаар интернетээр, тээврийн хэрэгсэл дотор, номын санд бусад олон нийтийн газарт хялбархан тогтоож чадна.
Загас
Өөртөө санаа тавихгүй бол үрчлээ үүсч эрт хөгширч, бууралтана. Амьдралаа өөрчил. Ажил дээрээ сэтгэлийн ханамж авахгүй байж болно. Хүмүүс олноор цугларсан газарт бүү оч. Хулгай дээрэм нүүрлэж болзошгүй. Амархан дээш ахих магадлалтай. Сонор сэрэмж илүүдэхгүй. Дотоод сэтгэлээ чагна.