“Оюу толгой” ХК 113 оюутанд тэтгэлэг олгохоор батламж гардууллаа
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас олгодог “Говийн оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. 9 дэх жилийн хугацаанд нийт 1.5 тэрбум төгрөгийг оюутны боловсролд зориулан олгож, давхардсан тоогоор 630 оюутныг тэтгэлэгт хамруулжээ.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт Өмнөговь аймгийн харьяат, 3.2 буюу түүнээс дээш голчтой, хоёр ба түүнээс дээш курст суралцаж буй, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнууд хамрагддаг. 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2024-2025 оны хичээлийн жилийн тэтгэлгийн батламжийг 113 оюутанд гардууллаа.
Энэ жил 48 оюутан шинээр тэтгэлэгт хамрагдаж, 65 оюутан өмнөх амжилтаа бататган гэрээгээ сунгалаа. Тэтгэлэгт хамрагдсан төгсөгчдийн 85% нь орон нутагтаа өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж, нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.
sutvzv