|

Сан нь шулмын гарт

Соёл сайд Ч.Номин байнгын хорооны хуралдааны үеэр “Кино урлагийг дэмжих санг татан буулгах тухайд Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах дэмжлэг бүрэн зогсоно. Өнгөрсөн хугацаанд “Баавгай болохсон”, “Сэр сэр салхи”, “Чимээгүй хотын жолооч” зэрэг олон киног уг сангаас санхүүжүүлсэн. Энэхүү кинонуудад 30 хувийн санхүүжилтийг сангаас олгож, 70 хувиа өөрсдөө босгож, дэлхийн томоохон фестивалиудад явсан. Засгийн газрын санхүүжилтээр дамжуулан кино урлагийг дэлхийн зах зээлд гаргах боломжтой” гэж ярьсан.

Тэгвэл түүний энэхүү ярианд “Баавгай болохсон” киноны найруулагч П.Золжаргал тайлбар хийсэн байна.

Тэрээр “Өнөөдөр би өөрийгөө үнэхээр сайн бүтээл хийжээ гэж анх удаагаа хачин их тоолоо. Өөрийн чадлаар Канн хүрсэнд минь хорсож Оскарт Монгол улсыг төлөөлж явуулахгүй гэж хавчсан хүмүүс Кино Урлагийг Дэмжих сангийн хувь заяа яригдсан чинь БААВГАЙ БОЛОХСОН киноны санхүүжилтийн 30% өгсөн гэж худал ярьж нүүрээ тахалж байна эээ. Бүхэл бүтэн УИХ гишүүн, Яамны сайд хүн ингэж хороон дээр бусад УИХ гишүүдийн өмнө худал хэллээ. Шилэн дансаар шалгаад үзээрэй. Амигдала Филмсрүү орж ирсэн нэг ч төгрөг байхгүй шүү. Энэ сангийн анхны шалгаруулалт манай зураг авалт дууссаны дараа явагдсан. Би маш олон хувийн, олон улсын албан байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй хамтран киноныхоо санхүүжилтийг босгож, хамаг сүүлд нь өөрийн дулаан байраа зарж кино зураг авалтаа дуусгасан. Пост продакшнаа Парис хотын кино сан, Францын Үндэсний кино сан, Дохагийн кино сан болон Урбан Фактори, Урбан Сэйлс, Еврозүүм хэмээх Франц хамтрагч компанийн дэмжлэгээр хийж дуусгасан.

Сан нь шулмын гарт байхад сангийн цэвэр ариун байдалд санаа сэтгэл тавьж, засаж сайжруулах оролдлого хийгээгүй мөртлөө босгох амархан хэцүү гээд гонгинолдоод байгаа тул би ингээд өөр юм хэлэхгүй ээ. Уран бүтээлч ах эгч дүү нар минь хараад ав. Хүний амжилтыг ингэж булааж идэх гэж оролддог юм байна. Ганц л юм хэлье. Та нарын дотор ямар мэдрэмж төрж байна тэр бүгдийг эр зориг болгон хувиргаарай” хэмээн цахим хуудастаа бичжээ. Салбар төлөөлж буй сайд нь худлаа ярив уу? Салбарын тогоонд байгаа найруулагч худлаа ярив уу?

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *