Шахмал түлш Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна
“Тавантолгой түлш” ХХК нь шахмал түлшний 12 дугаар сарын хөндлөнгийн хяналтыг “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн олон улсын итгэмжлэгдсэн лабораториор хийлгэжээ. Лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны шинжилгээний дүнгээр тус компанийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь Хатуу түлш Техникийн шаардлага MNS 5679:2022 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн дүгнэлт гарчээ.
Тодруулбал, шахмал түлшний үзүүлэлтүүд нь:
– Чийглэгийн агууламж 6 хувиас ихгүй
– Үнслэгийн агууламж 27 хувиас ихгүй
– Дэгдэмхий бодисын агууламж 22 хувиас ихгүй
– Хүхэрийн агууламж 1 хувиас ихгүй
– Илчлэгийн хэмжээ 5200ккал/кг-аас багагүй
– Бат бэхийн үзүүлэлт 80 хувиас багагүй гэж зааснаас
Тавантолгой түлш ХХК-ийн шахмал түлшний Техникийн үзүүлэлтүүд:
– Чийглэгийн агууламж 4,5 хувь
– Үнслэгийн агууламж 20,49 хувь
– Дэгдэмхий бодисын агууламж 19,90 хувь
– Хүхэрийн агууламж 0,78 хувь
– Илчлэгийн хэмжээ 6632 ккал/кг
– Бат бэхийн үзүүлэлт 90 хувь буюу MNS 5679:2022 стандартын бүх үзүүлэлтийг хангаж байна.
Тавантолгой түлш компанийн зүгээс шахмал түлшний лабораторийн шинжилгээг тогтмол хийлгэдэг бөгөөд цаашид шинжилгээний дүнг ил тод мэдээлж байх юм.