СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аав нь 2-4 насны хүүхдээ аврахаар байшин руугаа орсон ч харамсалтайгаар хүүхдүүдийнхээ хамтаар гал өртөж, амь насаа алджээ
Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд энэ оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11:00 цагт айлын байшингийн ханан пийшин дэлбэрсний улмаас байшин шатсан мэдээллийг Онцгой байдлын газар хүлээн авчээ. Мэдээллийн дагуу очиход гал түймэрт иргэн С , А, Ж нар өртөж нас барсан тул иргэдийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.