Цагдаагийн байгууллага аюулгүй байдал, хамгаалах чиг үүргээ л биелүүлнэ

Иргэд миний цагдаа намайг хамгаална гэж итгэдэг. Тиймдээ ч хохирсон, ядарсан үедээ цагдаад ханддаг. Харамсалтай нь, тангаргаар нь далимдуулж чухам л нохойд барьдаг мод мэт ашиглах гэж оролддог байгууллага, эрх мэдэлтнүүд ол­ширч байгааг хүмүүс шүүмжилдэг болсон. Энэ шүүмжлэл нь нэг бус удаагийн жагсаал цуглааны үеэр илэрдэг.

Яг одоо төв талбайд жагсч буй иргэн Б.Цацрал гэхэд, “Намайг улсын төв талбай дээр зодож, биед халдсан. Энэ талаар цагдаад дуудлага өгөхөд ирээгүй” гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын анхны ардчилсан Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Үндсэн хуулийн 16.16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж зааж өгсөн байдаг. Үүний дагуу 1994 онд УИХ-аас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баталсан байдаг. Гэвч энэ хууль сүүлийн жилүүдэд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, шинэчлэх шаардлагатайг хуульчид хэлдэг.

Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлж байсан. Тэрбээр “Жагсаал цуглааныг бүртгүүлнэ гэдэг. Бүртгүүлээгүй бол хууль бус гэж үздэг. Бид энэ тогтолцоог халж байгаа. Жагсаал, цуглаан хийхээр бол 48 цагийн өмнө л мэдэгд. Энэ мэдэгдлийг хүлээж авна уу, үгүй юу, бүртгэхгүй байна уу хариу хүлээх шаардлагагүй. Олон улсын нийтлэг жишиг. Цагдаагийн байгууллага аюулгүй байдал, хамгаалах чиг үүргээ л биелүүлнэ.

Жагсаал цуглааныг албадан тараахад улс төрийн албан тушаалтан биш төрийн жинхэнэ албан тушаалтан үүрэг гүйцэтгэхээр шийдвэрлэхээр ажиллаж байна. Харъяа нутаг дэвсгэрийн тамгын газрын дарга нь цагдаагийн байгууллагын саналыг үндэслэж албадан тараах шийдвэр гаргахаар хэлэлцсэн” гэж мэдээлж байв.

Хуулийн шинэ зохицуулалтаар цагдаагийн алба хаагчид эрх мэдэлтэн дарга нарыг бус ард иргэдээ хамгаалж ажиллах гэнэ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *