ТЕГ:НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой
Иргэн та 2024 оны IV улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо хөрөнгийн татвараа төлөх боломжтой. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 18-наас 23-ныг хүртэл буцаан олголтоороо татвараа төлөх хүсэлт хүлээн авах бөгөөд “ebarimt”-ын асуулгадаа “Тийм” товч дарснаар хялбар, шимтгэлгүйгээр татвар төлөгдөнө гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.