Япон : “Би вакцинд хамрагдсан” гэсэн бичигтэй маск худалдаанд гарлаа

Японы “Goto Knit” компани “Би вакцинд хамрагдсан” хэмээх бичигтэй, тариурын зурагтай амны хаалтыг энэ сараас цахимаар худалдаалж эхэлжээ.

Хойд нутгийн Ямагата мужид байрладаг тус компани одоогийн байдлаар нийслэл Токио болон тус хоттой хөрш зэргэлдээ оршдог бүсүүдийн хэрэглэгчдэд 1000 ширхэг амны хаалт борлуулаад байна.

Худалдан авагчид амны хаалтаа хүн ихтэй галт тэргэнд суухдаа, эмнэлгээр үйлчлүүлэхдээ зүүснээр ойр тойрны хүмүүстээ аюулгүй байдлыг мэдрүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлснийг компанийн ажилтнууд уламжилжээ.

“Goto Knit” компанийн захирал Гото Тадашигийн ярьснаар, Японд амьдарч буй хүмүүс коронавирусээс эмээсэн хэвээр байгаа тул эдгээр амны хаалт нь олны дунд байхдаа бусад хүмүүст аюулгүй мэдрэмжийг төрүүлэх ач холбогдолтой ажээ.

Монголд ч мөн адил маскны өөрчлөлтийн талаар мэдээлэл өнгөрөгч долоо хоногт гарсан билээ.

Тодруулбал, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж гэрээс бусад газар байнга амны хаалт зүүх, тэгэхдээ үдээс өмнө цагаан, үдээс хойш цэнхэр амны хаалт зүүх уриалга дэвшүүлсэн юм. Ингэснээр иргэд хүн харахад амны хаалттай боловч халаасандаа хийсэн, бохирдсон, удаан хугацаанд солиогүй амны хаалт зүүх бухуу маск хэрэглэх хэвшлээс ангижирна гэж тооцоолоод байгаа юм.

Магадгүй энэ арга хэмжээ үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй. Та маскаа тогтмол цагт сольж, зөв зүүж чаддаг уу? Өглөө, өдөр хэрэглэх маскны өнгийг өөр болговол танд ямар санагдаж байна?

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments