“Pearl Harbor”-с амьд үлдсэн цэрэг 102 насандаа амьсгал хураажээ
Япончууд 1941 онд “Pearl Harbor” руу дайрах үед живсэн “USS Arizona” онгоцноос хоёр байлдагч амь гарч байсан аж. Тэдний нэг нь болох Ховард Кентон Поттс 102 насандаа таалал төгсжээ. Тэрээр дайралт болох үед тус байлдааны онгоцны механикчаар ажилладаг байсан аж.
“USS Arizona” хөлөг живсний улмаас 1177 усан цэрэг амь насаа алдсан нь тэр өдөр “Pearl Harbor” дээр алагдсан хүмүүсийн тал гаруй хувь нь юм. Поттс 1939 онд АНУ-ын Тэнгисийн цэрэгт элсэж оржээ. Тэрээр “Pearl Harbor”-н байлдааны талаар 2021 онд ярилцлага өгөхдөө “Би одоо хүртэл болсон явдлыг талаар хар дардаг” гэж хэлсэн юм. Поттс Юта муж дахь гэртээ амьсгал хураасан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ