“АстраЗенека” вакцин цусны бүлэгнэл үүсгэсэн нь тогтоогдсон гэв

“АстраЗенека” компанийн вакцин ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүсгэдэг болох нь тогтоогдсон талаар Европын эмийн агентлагийн вакцин хариуцсан захирал Марко Кавалери өчигдөр /2021.04.06/ Италийн “Il Messaggero” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Гэвч түүний ярилцлагын дараа Европын эмийн агентлаг дээрх мэдээллийг эрс няцааж, АстраЗенека вакцины нөлөөг судлах ажил үргэлжилж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй хэмээн мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 22-ны байдлаар АстраЗенека вакцин тариулсан 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан. Нас барсан хүмүүсийн ихэнх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байжээ.

Цусны бүлэгнэл үүсгэж байна гэх шалтгаанаар Европын 10 гаруй улс АстраЗенекагийн вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглахаас татгалзсан билээ. Харин Европын эмийн агентлаг  болон ДЭМБ-ын зүгээс тус вакциныг аюулгүй гэж дүгнэсний дараа зарим улс вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглах болсон юм. 

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *