|

БНСУ-д коронавирусийн халдварын тархалт дээд түвшиндээ хүрчээ

БНСУ-д коронавирусийн халдварын тархалт хамгийн дээд түвшиндээ хүрсэн байна. Тус улсад хоногт 4,116 иргэн шинээр халдвар авсан хэмээн бүртгэгджээ.

Хилээ нээж, Ковид-той хамт өдөр тутмын аж амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэнээс хойш хэдхэн долоо хоногийн дараа халдвар огцом өссөн байна. Ерөнхий сайд Ким Бү Кюм яаралтай арга хэмжээ авч болзошгүй гэдгийг анхааруулжээ.

Мөн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд хандан хүндээр өвчилсөн иргэдийг эмнэлэгт, хөнгөн болоод шинж тэмдэггүй өвчилсөн иргэдийг гэрт нь эмчлэх арга хэрэглэхийг уриалжээ.

Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан иргэдийн 20 хүрэхгүй хувь нь гэрээр эмчилгээ авсан байна.  Хэрэв улс даяар эмнэлгийн орнуудын 75-аас дээш хувь нь дүүрвэл улаан түвшинд шилжинэ гэж Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах агентлаг мэдээлжээ.

. Цар тахал тархаж эхэлснээс хойш тус улсад нийт 425,000 гаруй хүн халдвар авч, 3,363 иргэн нас баржээ.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments