Асар том мөсөн уул хагарч, антарктид тивээс тусгаарлагджээ

Антарктидаас 1270 кв. км талбай бүхий Нью-Йорк хотоос ч том аварга мөсөн уул хагарч тасарлаа. 

Тодруулбал,  мөсөн уул нь Брантын мөсөн голоос тасарчээ. 150 метрийн зузаан мөстэй энэ хэсэгт арваад жилийн өмнөөс мөс цуурч эхэлсэн бол өнгөрсөн нэгдүгээр сард цууралт огцом томорчээ. Хоёрдугаар сарын 26 гэхэд мөсний цууралт хэдхэн цагийн дотор хэдэн зуун метр болсон байна. Их Британийн шинжлэх ухааны бааз үүнд бэлдэж, эртнээс баазын байршлыг өөрчилж, нүүлгэсэн байжээ.

Их Британийн шинжлэх ухааны баазын захирал Жейн Фрэнсис “Мөсөн уулаас олдсон бүх өгөгдөлдөө дүн шинжилгээ хийлгэхээр Кэмбриджийн их сургуулийн лаборатори руу явуулсан” хэмээжээ. Судлаачид түүнчлэн Европын сансрын агентлаг, NASA,  Terra SAR-X хиймэл дагуулын сансраас авсан зургийг ашиглаж буй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments