|

БНАСАУ АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бэлэн байна гэж мэдэгджээ

БНАСАУ “АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд бүрэн бэлэн байна” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун лхагва гарагт Солонгосын дайн (1950-1953 он) дууссаныг ойг тохиолдуулан үг хэлэхдээ мэдэгджээ.

“АНУ-тай аливаа цэргийн мөргөлдөөнд БНАСАУ бүрэн бэлэн байгааг дахин цохон тэмдэглэж байна” гэж Ким Жөн Ун мэдэгджээ. Түүний хэлснээр, шаардлагатай бол Пёньян “цөмийн тогтоон барих хэрэгслээ” дайчлахад бэлэн байна.

Хэрэв “АНУ БНАСАУ-ын язгуур эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж, түүний аюулгүй байдалд халдсаар байвал” энэ нь зөвхөн “илүү том хямрал” үүсгэнэ гэж Ким Жөн Ун нэмж хэлсэн байна.

БНАСАУ-ын удирдагч мөн БНСУ-ын “өрссөн цохилт өгөх” үзэл баримтлалын талаар тайлбар хийсэн байна. “Ийм аюултай оролдлого нь хатуу шийтгэлийг авч, Ерөнхийлөгч Юн Сок Ёлын дэглэм болон түүний арми сүйрэхэд хүргэнэ. Хэрэв дэглэм болон цэргийн хүрээнийхний дээрэмчид цэргийн тодорхой хэрэгсэл эсвэл арга хэрэглэн өрссөн цохилтоор манай цэргийн хүчний нэг хэсгийг аюулгүй болгох эсвэл устгах боломжтой гэж үзэж байгаа бол тэд андуурч байна” гэж БНАСАУ-ын удирдагч цохон хэлжээ.

Солонгосын дайн дууссаны ой бол БНАСАУ-ын үндэсний баяр юм. Солонгосын хойг дахь дайн 1950 оны зургаадугаар сарын 25-нд эхэлж, 1953 оны долоодугаар сарын 27-нд дууссан билээ. АНУ тэргүүтэй 17 улсын эвсэл БНАСАУ-ын эсрэг Өмнөд Солонгосын талд тулалдсан бөгөөд БНАСАУ-ыг Хятад, ЗХУ дэмжиж байв.

Энэ дайн хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмүнжом шалган нэвтрүүлэх цэгт түр эвлэрэх гэрээ байгуулснаар дууссан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments