Лукашенко Ерөнхийлөгчийн албан тушаалаа шилжүүлэх хуулийг өөрчилжээ

Беларусийн Ерөнхийлөгч Александер Лукашенко шаардлагатай үед Ерөнхийлөгчийн албан тушаалыг шилжүүлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна.

Өөрөөр хэлбэл, хэрвээ Лукашенко ямар нэгэн байдлаар албан үүргээ биелүүлэх боломжгүйд хүрвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэн даруй үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шилжихээр болжээ.

 Өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон сонгуулиар 28 жил Ерөнхийлөгчөөр ажилласан Александр Лукашенко дахин сонгогдсон билээ.Тухайн үед Беларусь даяар ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан юм. 

Эх сурвалж: Reuters agency 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments