Жеймс Корден шоуныхаа хамгийн сүүлийн дугаарыг цацлаа
Жеймс Корден АНУ даяар гардаг “Late Late Show”-ны хамгийн сүүлийн дугаарыг цацсан байна. Тус шоуны хамгийн сүүлийн ангид Хэрри Стайлс, Фаррел Уилямснар дуулжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнд цахим мэндчилжээ хүргэхдээ “Найман жилийн турш ажиллаж чадсанд чинь гайхаж байна” гэж хошигносон байна.
Тэрээр эцсийн дугаарынхаа төгсгөлд үзэгчдэдээ хандан “Найман жилийн өмнө АНУ руу нүүж ирсэн нь надад болон миний гэр бүлийнхний хувьд маш том алхам болсон. Миний хүү гуравтай, охин маань төрөөд гурван сар л болсон байсан. Харин одоо найман жилийн дараа бид гэр бүлийнхээ дахин нэг гишүүнийг угтан авлаа. Өнөө шөнө үзэгч та бүхэндээ Америк дэлхийн бусад улс орнуудад юу илэрхийлдгийг санаасай гэж хүсэж байна” гэж хэлж шоугаа төгсгөжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ