Яриа хэлэлцээр Украинд энх тайвныг эргүүлэн авчирна гэдэгт итгэлтэй байна

Украины мөргөлдөөнд би маш их харамсаж байна.

Манай дэлхий нэн ихээр харилцан хамааралтай болсон тул хоёр орны мөргөлдөөн бусдад муугаар нөлөөлөх нь гарцаагүй.

Дайны цаг үе өнгөрч, хүчирхийлэлээс татгалзах цорын ганц арга зам бидэнд үлдээд байна. Бид бусдыг ахан дүүс хэмээн үзэж хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ л замаар бид илүү амар тайван ертөнцийг бий болгоно.

Асуудал, санал зөрөлдөөнийг яриа хэлэлцээрээр шийдвэрлэх нь чухал байна. Жинхэнэ амар амгалан нь нэг нэгнээ ойлгож, нэг нэгнийхээ сайн сайхныг хүндэтгэх замаар бий болдог.

Бид итгэл найдвараа алдах ёсгүй. XX зуун бол дайн тулаан, цус урсгасан зуун байлаа. Харин XXI зуун яриа хэлэлцээрийн эрин зуун байх ёстой.

Украинд энх тайван хурдан сэргэх болтугай хэмээн би залбирч байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам

2022 оны хоёрдугаар сарын 28

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *