Аризона мужид галзуу хулгана гацаж, 22 хүн үхлийн ирмэгт очжээ
Өнөгөрөгч амралтын өдрүүдэд Аризонагийн тоглоомын паркад осол гарч, галзуу хулгана гацжээ. Үүнээс үүдэн аврах албаныхан ирж, ослын шат ашиглан нийт 22 хүнийг аварчээ.
Тэдгээр хүмүүс урвуу харсан байдалтай гацсан галзуу хулгана дээр 2 цаг орчим гацсан бөгөөд асран хамгаалагчгүй хүүхдүүд ч мөн тэдний дунд байсан юм.
Уг ослын дуудлагыг Финиксийн цагдаагийн газар 17 цагийн орчимд аваад, 20 цагийн үед ажиллагааг бүрэн гүйцэтгэж дуусгажээ.
Ажиллагааны үеэр хүн бүрт өргөгч механизмтай бүс зүүлгэж, гэмтлээс хамгаалах хантааз өмсүүлсэн байна. Ийн 20 гаруй метрийн өндрөөс 22 хүнийг аварч чаджээ.
Иймд та бүхнийг олон улс руу аялал зугаалгын шинжтэй зорчсон үедээ хүүхдээ үргэлж дэргэдээ байлгаж, тоглоомын паркуудаар зугаалж байхдаа тоног төхөөрөмж, үзлэг оношилгоо тогтмол хийлгэдэг тоглоомуудыг сонгон үйлчлүүлэхийг сануулж байна.