Бид яагаад заавал амралтын өдөр амрах хэрэгтэй гэж?

Ажлаа хойшлуулж, дараагийн өпдөрт тохохыг тэвчиж чаддаггүй хүмүүс байдаг. Магадгүй тантай дотно хэн нэгэн эсхүл та өөрөө хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийж байж л санаа амардаг нэгэн байж болох юм. Харин энэ удаад танд туслахаар ням гарагт амралт авахын гайхамшгийг хүргэж байна.

Даваа гараг ажлын эхний өдөр болохоор ч тэрүү амралтын өдрүүдэд хураасан ажил, шинэ долоо хоногийн шинэхэн төлөвлөгөөний хэргэжилт эхлэх анхны боломжит өдөр болж дарамт үүсгэдэг.

Ташрамд хэлэхэд Lunaediesophobia буюу даваа гаргаас айх айдсаар шаналдаг олон сая хүн бий. 

Амралтын цагаа хомсолж, өөртөө хуурамч дарамт үүсгэх эдгээр хүмүүс амралтын өдрөө таашаах бус ажиллах төлөвлөгөө, суралцах үүргээсээ болж сэтгэл санааны хямралд өртдөг бөгөөд уг айдсын эмгэг амралтын7 өдрүүдэд тэднийг ангуучилдаг аж.

“Маргааш их ажилтай” гэх бодол толгойд мянга хадсан ч шөнийн нойр хулжиж, орондоо тонгочих нь уг айдсаар шаналж байгаагийн илэрхийлэл юм. Учир нь хүн өөртөө их даалгаврын дарамтад оруулж, сэтгэл санаа, бие махбодоо бэлдэх үед тархинд маргаашаас зугтах далд ухамсар бий болдог. Ингэснээр маргааш гэх өдөр ирэхийн хамгийн том шинж тэмдэг бол шөнө унтах учраас бие махбод шөнө унталгүйгээр маргаашийг түлхэх гэсэн хөөрхийлөлтэй ч гэмээр арга хэмжээг авч эхэлнэ,

Амралтын өдрүүдэд өөртөө амрах цаг гаргаж, тайвширч, шүршүүрт орж, халуун ваннанд хэвтэхийн оронд маргаашийн их ажил үйлсэд санаа зовж эсхүл маргаашийн ажлаа жаахан ч атугай хугаслахыг хүссэндээ өөрийгөө завгүй байлгах нь таныг явцдаа Lunaediesophobia болон маргаашаас айх айдас буюу Chronophobia айдсаар өвчлөх эрсдэлд унагааж байдаг. Уг айдсаад даамжирсаар таныг “Түгшүүрийн Эмгэг” буюу anxiety disorder-тай болоход хүргэнэ.

Тиймээс амралтын өдрүүдэд тэгтлээ завгүй байдаг бол зөвхөн ням гарагт л өөртөө цаг гаргаж, утсаа унтраагаад,  өөрийгөө хариуцлагаас холдуулахыг хичээгээрэй. 

Амралтын өдөр амрах нь зөвхөн биемахбод ч гэлтгүй сэтгэл зүйн тань эрүүл мэндэд нөлөө үзүүлж байдаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *