ЭМЯ : 218 тохиолдол шинээр нэмэгдэж, нэг иргэн нас баржээ
Сүүлийн 24 цагт халдварын 218 тохиолдол /зөөвөрлөгдсөн 41, Улаанбаатарт 118, орон нутагт 59/ илэрч, нэг иргэн нас баржээ. Улмаар Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 1984 болов.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 648
- Хүндэвтэр 909
- Хүнд 195
- Нэн хүнд 23 хүн эмчлүүлж байна.
1775 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 250 нь хүүхэд, 100 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 3138 иргэн байна.