Рублийн ханш еврогийн эсрэг сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгджээ
Орос рублийн ханш еврогийн эсрэг сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт (2022.05.13) 66.05 рубль нэг евротой тэнцсэн нь 2017 оны зургаадугаар сараас хойш харагдаагүй үзүүлэлт юм. Мөн долларын ч эсрэг рублийн ханш өссөн байна. Даваа гарагт (2022.05.16) 64 рубль нэг доллартой тэнцэх болсон нь дайны өмнөх ханшнаас өндөр үзүүлэлт юм.
Робанкны шинжээчид энэ жилийн төгсгөл гэхэд рублийн ханш унаж, 90 рубль нэг доллартой тэнцдэг болно хэмээн тооцоолжээ. ОХУ-ын хувьцааны индексүүд ч мөн адил нэмэгдсэн байна. RTS индекс 3 хувиар, MOEX индекс 2 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ