Тайвань ирэх сараас жуулчдыг тусгаарлахаа больж, нээлттэй хүлээн авна
КОВИД-19 цар тахлын улмаас хилээ хаагаад байсан Тайвань улс дэлхий дахинд эдийн засгаа дахин нээсэн сүүлийн орнуудын нэг болж байна.Тус улс ирэх аравдугаар сарын 13-аас жуулчдыг КОВИД-19-ийн дэглэм, шаардлагагүйгээр хүлээн авч эхлэх бөгөөд өмнө нь гурав хоног тусгаарлаж байв.
Тайваньд он гарснаас хойш 6.3 сая хүн халдвар авсан бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь хөнгөн байжээ. “Одоо хүн амаа бүрэн вакцинжуулж, хяналт тогтоосон тул хилээ дахин нээх цаг боллоо” гэж эрх баригчид мэдээлсэн байна.
Жуулчдаас PCR шинжилгээ авахгүй ч түргэвчилсэн шинжилгээ авч, долоон хоногийн турш өөрийн биеэ хянахыг зөвлөх ба боломжит бүх улсын иргэдэд хилээ нээх юм.
Эх сурвалж: AlJazeera