Малын өвөлжөө, саравч шатжээ

Хэнтий аймгийн Дархан сумын Хараат хоёрдугаар баг “Баянбулаг” гэдэг газарт малчин Ц-гийн малын өвөлжөө, саравч шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 23-ны өдрийн 14:18 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба  хаагчдыг очиход иргэн Ц-гийн эзэмшлийн малын өвөлжөөний ойролцоо 3 га орчим талбайд дэрс шатаж байсныг ажиллан унтраасан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *