Д.Нямхүү: Гурван жил элдвээрээ хэлүүлсэн ч, шүүхээс ЦАГААТГАЛАА
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн.
Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсанаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хоёрдугаар сарын 19-нд хэлэлцсэн ч, хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон байдаг.
Тэгвэл уг хуралдаанаар түүнийг цагаатгах тогтоолыг баталгаажуулжээ. Энэ тухай тэрбээр:
“Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан шийдвэр гаргалаа. Гурван жил элдвээр хэлүүлж, сэтгэл санааны хүнд нөхцөлд байлаа” гэв.