“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” – УДЭТ-ын тайзнаа

Тайзны хөшиг аажмаар нээгдэхэд, зөөлөн гэрэлд хайлаас мод сүндэрлэнэ. Навчис нь салхины аясаар сэрчигнэхдээ үл мэдэг шивнэнэ. Мөчир бүр нь өнгөрсөн цагийн түүхийг хүүрнэж, хайрын гүн мэдрэмжийг урин дуудна.

Америкийн алдарт зохиолч, реализмын онцгой төлөөлөгч Южин О’Нилийн нэрт бүтээл “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин амилж байна. Уг жүжигт Эртний Грекийн драмын уур амьсгал Америкийн нийгмийн хөрсөн дээр бууж, сэтгэлзүйн ээдрээт драмын сонирхолтой ертөнцийг бий болгодгоороо онцлог.

1924 оноос хойш дэлхийн театрын тайзнаа эгнэшгүй алдрыг олсон энэ жүжиг анх 1996 онд Монголын үзэгчдэд “Тамын дурлал” нэрээр хүрч байсан билээ. Харин энэ удаад Төрийн соёрхолт, Улсын гавьяат жүжигчин, найруулагч Н.Наранбаатар шинэчлэн найруулж, үзэгчдийг дахин уран сайхны гайхамшигт аялалд хөтлөхөд бэлэн болжээ.

Уран бүтээлчид:

  • Зохиолч: Южин О’Нил (Нобелийн шагналт)
  • Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар (ТС, УГЗ)
  • Ерөнхий зураач: Т.Ганхуяг (УГЗ)
  • Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг (СТА)
  • Бүжиг, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир (СТА)
  • Гэрлийн найруулагч: Я.Батсайхан (СТА)
  • Дууны найруулагч: Т.Майдаржав (СТА)
  • Гүйцэтгэх зураач: Л.Сүхбаатар (СТА)
  • Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа (СТА)

Гол дүрүүдэд:

  • Эфрайм Кэбот – М.Түвшинхүү (МУГЖ), Д.Баттөмөр (СТА)
  • Абби Патнам – О.Долгор (СТА), Д.Асардарь (СТА)
  • Эбин Кэбот – Т.Сэргэлэн (СТА), Т.Намсрай
  • Симеон Кэбот – Б.Баттогтох (СТА)
  • Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ

Эртний домог шиг санагдах энэ эмгэнэлт хайр, хүлээлтийн түүхийг театрын тайзнаа хэрхэн амилуулсныг та өөрийн нүдээр үзэж, сэтгэл зүрхээрээ мэдрэхийг хүсвэл Улсын драмын эрдмийн театр-ыг зорихыг урьж байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *