Г.Занданшатар: Би хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ковид-19-ийн эсрэг вакцинтай холбоотой байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “COVID-ийн эсрэг ямар вакцин хийлгэвэл зүгээр вэ гэж хүмүүс асууж байна. Миний хувьд хоёр хөршийнхөө вакцины аль нэгийг сонгоно гэж бодож байгаа.

Одоогоор вакцинд хамрагдаагүй, ээлж дарааллаа хүлээж байна. Ер нь аль ч вакцин коронавирусийн ерөндөг болж чадна. Гэхдээ байгаль, цаг агаар, аж байдлын ойр төстэй талаасаа бол ОХУ, БНХАУ-ын вакцин манайд илүү үр нөлөөтэй байж магадгүй” гэжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *