Шинээр 36 тохиолдол нэмэгдсэнээс 2 хүний голомт тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Монгол улсад 2020.03.09-ний өдөр буюу сүүлийн 24цагт  6564 хүнд шинжилгээ хийхэд 36 тохиолдол бүртгэв.

Эдгээрээс 2 хүний голомт тодорхойгүй байна. 26 хүнийх эхний шинжилгээгээр, 8 хүнийх хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. Мөн 34 хүн тусгаарлалтад байсан буюу өмнөх хавьтлуудын ойрын хавьтал болсон иргэд байна.

Харин хоёр хүн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байна. Иймд тэдний халдварын голомтыг илрүүлэхээр ажиллаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *