НААДАМ: Сайд асан З.Мэндсайханы шарга шүдлэн түрүүллээ
Үндэсний их баяр наадмын хурдан морины шүдлэн насны хурдан хүлгүүд барианд орлоо.
Ховд аймгийн Мянгад сумын Монгол Улсын Манлай уяач (сайд асан) З.Мэндсайханы шарга үрээ түрүүллээ. Шарга үрээг Монгол Улсын Тод манлай уяач Д.Мөнхбат уяж хурдлуулжээ.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн партизан хорооны н.Пунцагбалжирын хар хүрээ хурдалсан юм. Энэ жилийн наадамд 192 хурдан шүдлэн үрээ тоосоо өргөсөн билээ.