Ким Су Хёны агентлагаас сошиалд түгээд буй асуудалд тайлбар өгчээ

Ким Су Хёны агентлагаас талийгаач жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой сүүлийн үеийн мэдээлэлд албан ёсны мэдэгдэл гаргажээ. Тухайн мэдэгдэлд:

“Сайн байна уу, GOLDMEDALIST агентлаг байна.”

Манай жүжигчин Ким Су Хён-той холбоотойгоор YouTube сувгийн HoverLab Inc.-ээс гаргасан сүүлийн үеийн мэдээллийн талаар албан ёсны мэдэгдэл хүргэж байна.

HoverLab Inc.-ийн YouTube шууд нэвтрүүлгээр Ким Су Хёны талаар гаргасан мэдээллүүд нь илт худал, үндэслэлгүй болно.

Тэдний нэвтрүүлгээр манай компани болон Ким Су Хён YouTube-чин Ли Жин Хо-той хуйвалдан, нас барсан жүжигчин Ким Сэ Рон-ыг дарамталсан гэж мэдэгдсэн. Мөн Ким Су Хён, Ким Сэ Рон нар жүжигчин бүсгүй 15 настай байхаас эхлэн хайр дурлалын холбоотой байсан, Ким Сэ Роны согтуугаар жолоо барьсан хэргийг манай компани зохисгүй байдлаар зохицуулсан, манай компанийн менежер YouTube-чин Ли Жин Хо-той ойрын харилцаатай байсан гэх мэтчилэн мэдээлэл цацсан. Эдгээр мэдээллүүд нь ор үндэслэлгүй худал гүтгэлэг. Бид ийм гүтгэлгийг огтхон ч хүлцэхгүй.

Манай агентлаг HoverLab Inc.-ийг худал мэдээлэл тараасан асуудлаар хууль эрх зүйн арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Манай компани хуучин уран бүтээлчээ алдсан явдалд гүнээ харамсаж, Ким Сэ Роны гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Гэтэл HoverLab Inc.-ийн үйлдэл нь талийгаачийн амьд ахуйдаа ихэд шаналж байсан цахим гүтгэлэг, дарамт шахалтыг дахин давтахтай адил бөгөөд тэдний ашиг хонжоо хайсан хандлага нь зөвхөн манай компанийн нэр хүндэд халдаад зогсохгүй, талийгаачийн нэр төрийг гутааж байна. Иймээс бид энэ асуудалд хамгийн хатуу байр суурь баримтлан хариу арга хэмжээ авна.

Энэхүү үндэслэлгүй худал мэдээллийг цааш түгээхгүй, нэмэгдүүлэхгүй, дахин нийтлэхгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье.

Баярлалаа.” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *