Билл ба Мелинда Гейтсийн гэрлэлтийн тухай хачирхалтай баримтууд

Эд хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 4 дүгээр байранд бичигддэг тэрбумтан Билл Гейтс гэр бүлээ цуцлуулах болсноо өөрийн цахим хаяг дээр бичсэн нь сүүлийн бүтэн долоо хоногийн турш олны анхаарлыг татаад байгаа.

Тэрээр эхнэр Мелинда Гейтстэйгээ 27 жилийн турш хамт амьдарч, гэр бүлийн харилцаатай байсан ч цахим хаягнаа “Амьдралынхаа дараа дараагийн шатанд бид хамт байж чадахгүй болсноо ойглолоо. Гэвч хамтран ажиллуулдаг сангаа үргэжлүүлэн авч явах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл өнгөрсөн 27 жилийн хугацаанд тэдний гэрлэлтэд оршиж байсан хачин жигтэй үйл явдал, зуршлууд мөн сайн сайхан баримтуудыг танд хүргэж байна.

Билл экс найз бүсгүйтэйгээ ойр ойрхон аялалд явдаг

Тийм ээ, та буруу уншаагүй. Энэ асуудлыг түүний эхнэр Мелинда ч хүндрүүлж авч үздэггүй бөгөөд Билл эхнэртэйгээ гэрлэхээсээ өмнө үерхэж байсан эмэгтэй Анн Винблэдтйэгээ ойр ойрхон хугацааны зайтайгаар аялал зугаалганд явж, далайн эргээр алхаж, эрэг дээрх байшиндаа тоглоом тоглон хөгжилддөг гэнэ. Түүний экс найз бүсгүй ч 1997 онд Time сэтгүүлд ярилцлага өгч байхдаа “Бид хорвоо ещртөнц, амьдралын тухай ярилцаж, маргалдаж бас нэгэндээ зөвлөгөө өгч, дэмжиж тусладаг” хэмээн ярьжээ. 

Билл анх Мелиндагаас болзоонд явах тухай асуухад тэрээр татгалзаж байжээ

Анх Мелинда Микрософт компанид ажиллах зорилготойгоор нүүж ирээд, Биллтэй танилцан дотносож, хамтдаа цагийг өнгөрөөх нь хөгжилтэй санагддаг болж. Гэвч зөвхөн ажил хэргийн шугамаар хамт байдаг байсан тэднээс Бтилл өрсөн эхний алхмыг хийж болзооны санал тавьжээ. Гэвч энэ үед Мелиндад тухайн харилцаа огтхон ч ирээдүйгүй санагдаж, нэг ёсондоо төвөгшөөгөөд зөвшөөрөөгүй орхиж байсан гэнэ. Гэтэл яг ажлаа тараад гэртээ орсных нь дараа Билл түүнрүү утсаар залгаж, хааяа хамт гадуур зугаалж байх санал тавьж байжээ. Ингээд л Мелинда түүнд боломж олгохоор шийдэж байсан гэнэ.

Билл Гейтс гэрлэнэ гэдэгтээ итгэлгүй байсан

1997 онд хийгдэж байсан Билл Гейтсийн тухай баримтат киноны үеэр өөрөө энэ тухайгаа дурддаг байна. Тухайлбал тэр үедээ Билл гэрлэлттэй нүүр тулах хараахан бэлэн бус байсан бөгөөд энэ тухай ихээхээн эргэлзэж байжээ. Учир нь түүний гэр бүл зохиосон яг тэр л үеэс Микрософт компани огцом амжилттай ажиллаж, ачаалал ихссэн байна. Гэвч яг тэр үед Мелинда, Билл хоёрын харилцаанд салалт эсхүл гэрлэлт гэсэн хоёр л салаа зам үүссэн байсан учраас Билл гэрлэлтийг сонгосон байна. Энэ тухай Мелинда ч бас дурдсан бөгөөд “Энэ их эргэлзээндээ Билл хэзээ ч намайг эмзэглүүлж байгаагүй. Үргэлж надаас болж биш өөрийнх нь балансаа тааруулж чадах эсэхдээ эргэлзэж буй тухай гэдгийг сайн ойлгуулж байсан” гэжээ.

Гэрлэх санал тавихаасаа өмнө Билл энэ тухай зөвшөөрлийг экс найз бүсгүйгээсээ авч байжээ

Мөн л 1997 онд өгсөн ярилцлагатаа Билл энэ тухай өөрөө дурджээ. “Мелиндатай гэрлэхээрээ шийдээд, түүнд санал тавихаар шийдсэн үедээ энэ бүхнийг ганцаар шийдэх нь хэтэрхий том юм шиг санагдсан. Тэгээд би Аннаас асуутал тэр ч намайг маш сайн дэмжижөгсөн юм.” хэмээж байсан юм.

Мелинда Гейтс гэрлэлтээ тэр чигт нь ГЭНЭТИЙН БЭЛЭГ гэж боддог

Тэрээр Netflix кино платформд хийгдэн цацагдаж байсан намтарчилсан, баримтат кино болох “Биллийн Толгой Дотор”-ын нэгэн хэсэг дээр “Би гэрлэлтээ тэр чигт нь гэнэтийн бэлэг гэж боддог. Учир нь би Биллтэй гэрлэх битгий хэл болзох тухай ч төсөөлөлгүй анх Микрософтод ажилд орж байлаа. Тэр ч бүү хэл биднийг болзож эхэлсний дараа ч би түүнтэй гэрлэнэ гэж төсөөлж байгаагүй” хэмээжээ. Дашрамд дурдахад алдартан гэрийн эзэгтэй маань Биллтэй гэрлээд , 3 хүүхэд төрүүлж, ажил карьераа орхин гэр бүлтэйгээ байхыг сонгосон юм. Өнгөрсөн 27 жилийн турш эзэгтэйн үүргийг гүйцэтгэн амьдарсан тэрээр уг сонголтондоо хэзээ ч харамсаж байгаагүй бөгөөд харин ч эрх тэгш хамтрагч байж, зохих хэмжээний золиосоо гаргаж чадсан хэмээн боддог гэнэ.

 

 

Эх Сурвалж: www.people.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments