“Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг ТӨР ДААХ хөтөлбөр боловсруулна”

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүд өнөөдөр/2021.05.19/ мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: -Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзэж байна. Хоёдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:– Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй  өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна.

Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн.

Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *