Шинээр 634 тохиолдол илэрч, 2 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8000 гаруй PCR шинижлгээ авснаас шинэ тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн халдварын кэйс 53734 боллоо.
Шинээр гарсан халдварын 589 нь Нийслэл Улаанбаатар хотод, 45 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Эдгэрч гарсан 608 хүн нэмэгдсэнээр нийт эдгэрэгсдийн тоо 47356 болж өссөн байна.
Харамсалтай нь 2 хүн нас барж, халдварын улмаас нас барагсдын тоо 255 нийт боллоо.