Н.Мөнгөнбагана: Залуучуудын санал ДУТСАНААС илүүдэж байгаагүй
Энэ үеэр залуу үеийн төлөөлөл Н.Мөнгөнбагана нэр дэвшигч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс залуусын боловсролд чиглэсэн “Шударга ёс, хөгжлийн гэрээ”цг залууст хэрэгтэй хөтөлбөр гэж онцолж байлаа.
Тэрээр “Залуучуудын оролцоо, санал дутаж байснаас хэзээ ч илүүдэж байгаагүй. Гэхдээ залуучуудын оролцоо, саналыг төрийн бодлогоор л дэмжиж өгөх нь зөв юм билээ. У.Хүрэлсүх нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөөс “Орлоготой оюутан” хөтөлбөрийг олж харсан. Би ажилд орох гэхэд 3-5 жилийн туршлага шаардаад байна. Би зөөгч хийж байсан байлаа гэхэд тэрийгээ батлах хэцүү.
Тэгээд “Орлоготой оюутан” хөтөлбөр надад ажилд ороход орлогоо нотлох боломжтой болгох юм байна гээд ихэд олзуурхсан. Би БЗД-ийн 13 дугаар хорооны сургуулийг төгссөн. Хэрвээ би хороондоо шилдэг нь байвал дэлхийн шилдэг их сургуульд элсэн суралцах боломжтойг “Шударга ёс-Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөөс олж харсан.Монголын 330 сум, нийслэлийн хэмжээнд байгаа хороо бүрээс нэг шилдэг сурагчийг дэлхийн шилдэг сургуульд суралцуулах боломжийг олгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн заалт байна. Залууст боломж олгож байгаа юм чинь залуус бид өөрсдөө хичээх л хэрэгтэй” гэлээ.