ШУУРХАЙ: Сонгуулийн дараа ХӨЛ ХОРИХГҮЙ

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ үеэр  зургадугаар сарын 15 гэхэд дархлаажуулалтын үр дүн гарч, халдвар эрс буурна гэж эрдэмтэд тооцоолж  буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.
Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын 30 орчим хувь нь хүүхэд байна. Мөн нийт тохиолдлын 70-75 хувийг 0-44 насныхан эзэлж байна.
Вакцинжуулалтын хувь өндөр, ирэх долдугаар сард дуусах төлөвтэй байгаа учир сонгуулийн  хөл хорио тогтоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Олон нийтийн сүлжээнд  сонгуулийн дараа хөл хорино  гэх мэдээлэл ташаа болохыг хэлсэн юм.  Тодруулбал, “Хөл хорио тогтоох ямар нэгэн санал гаргаагүй. 5-р сарын 22-ноос орон нутгийн хөдөлгөөнийг нээсэн ч зарим тохиолдолд буюу Увс, Баян өлгий болон Төв аймгийн Чандмань суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон” гэлээ. 
Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Нэр дэвшигчид хүмүүсийг олноор цуглуулж байна. Энэ нь халдвар нэмэгдүүлж байгаа юм биш үү? 
-Нийгмийн амьдралын хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний нэг нь сонгууль. Гэхдээ сонгуулийн үйл явц заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна. Үүнд УОК, Цагдаа, эрүүл мэндийн байгууллага хяналт тавьж байна. Зөвхөн сонгуулиас болж, халдвар нэмэгдсэн гэж хэлж болохгүй.

-Хил нээсэнтэ холбоотойгоор гадаадаас ирэх иргэдэд ямар журам үйлчлэх вэ? 

-Дэлхийд хилээ нээсэн 10 улс байна. 110 гаруй улс бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хаасан. Энэ талаар гэрээ хэлэлцээ хийж байна. Хэрвээ давтан тунд хамрагдаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 7 хоног тусгаарлагдана. Мутацтай бүсээс ирж буй бол 14 хоног тусгаарлана.

-Хүүхдүүдийг дархлаажуулах мөнгө бий юу?
-Дархлаажуулалт хийлгээгүй 210 мянган хүний 140 мянган нь залуучууд байна. Үүн дээр идэвхжүүлэлт хийж байна. Дархлаа тогтоцыг судалж байгаа 3 баг бий. Энэ ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хүүхдийн дархлаажуулалтыг Канад, АНУ зэрэг улсад дөнгөж хийж эхэлж байна. 2 сая 500 мянган Файзер вакцин хийх гэрээ хийсэн. Энэ сарын 10-нд 150 мянгыг оруулж ирнэ. Судалгаа шинжилгээг хийж байна. Энэ ажлыг шат дараатай зохион байгуулсны дараа хүүхдүүдэд дархлаажуулалт хийнэ.

ШУУД ҮЗЭХ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *