Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах Түр хороо байгуулахыг 20 гишүүн санаачилжээ
Хөгжлийн банкны асуудлаар Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа Хянан шалгах түр хороо байгуулах ажлыг УИХ-ын нэр бүхийн 20 гишүүн санаачилжээ.
Тэд Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.
Хянан шалгах Түр хороо нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллахаар саналаа тусгасан байна.Үүнд:-нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах-нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэхгэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих-шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах-санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх–Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулна.