Боловсрол телевиз “Пэнтхаус III” цувралыг ГАРГАХ ЭРХГҮЙ гэдгээ мэдэгдлээ

Боловсрол телевиз “Пэнтхаус III” цувралыг гаргах эрхийг аваагүй гэдгээ мэдэгдлээ.

МЭДЭГДЭЛД:
Өдрийн мэнд хүргэе, үзэгчид ээ! БНСУ-ын SBS телевизийн “Пэнтхаус III” цувралыг монголд гаргах эрхийг Боловсрол телевиз аваагүй бөгөөд цацна гэж зарлаж байгаагүй. Wemax болон Bulteek хуудаст оруулсан мэдээлэл телевизийн нэр төрд халдсан хэрэг бөгөөд бид хуулийн байгууллагад хандаж, шийдүүлэхээ үүгээр мэдэгдэж байна. Уг цувралыг монголын телевизээр цацах эрхийг SBS телевизийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Хүлэгү дистрибьюшн” компаниас гурван телевизэд өгсөн. Тодруулбал, “Пэнтхаус” цувралыг монголд цацах эрхийг TV6, Central TV, Asianbox кино суваг эзэмшиж байгаа бөгөөд Wemax сайт, Bulteek хуудаст албан ёсны эрх өгөөгүй гэдгийг SBS телевизээс мэдэгдлээ. Мөн уг цуврал БНСУ-д гарч дууссаны дараа олон улсад нэг стандартын дагуу материалаа бэлтгэж өгдөг юм. Иймд албан ёсны эрхийг авсан ч зэрэгцэж гаргах боломжгүй байдгийг онцолъё.

Иймд нийт үзэгчээс уучлалт гуйж, залруулга хийхийг Wemax орчуулгын кино сайт болон Bulteek хуудаст хатуу анхааруулж байна. Мөн Боловсрол телевизийг гүтгэж, нэр төрд халдсан явдлаасаа хүлцэл өчихийг хүсье!

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *